“Big line film” болон ”Comedy Art” хамтран бvтээсэн уг кино нь залуусын хайр дурлал, єнєєгийн амьдралын талаар єгvvлж, хvvхэд залууст сургамж єгєх, ухаарал хайрлахад чиглэсэн хєгжимт, инээдмийн кино аж. Энэхvv кино энэ сарын 17-нд Єргєє, Тэнгис кино театруудад нээлтээ хийсэн байна.
“Гоёлын даашинз” кино зохиолыг “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь” зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан З.Батболд бичиж єєрєє найруулжээ. Харин хошин урлагийн нэрт мастер Д.Хvрэлхvv продюссерээр ажилласан байна. Уг киног 1980-аад оны vед Америкийн залуучуудыг байлдан дагуулж байсан “Thousand dollar dress” киноноос сэдэвлэн бvтээсэн аж.
Энэтхэг кино дэлхийд ноёрхож буй энэ цаг vед хєгжимт, уянгын кино хийх нь илvv эрэлттэй гэж vзсэн vvднээс тус киноны уран бєтээлчид “Гоёлын даашинз”-ыг дуу, бvжиг хосолсон урсгал, жанраар бvтээжээ. Гол дvрvvдэд нь топ модель Д.Пvрэвсvрэн, “Акапелла” хамтлагийн дуучин, жvжигчин Б.Одбаяр “Эра” агентлагийн захирал Д.Эрдэнэтуяа, Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаагийн нарын хамт тоглосон энэхүү киноны зураг авалтыг нэг сарын хугацаанд хийжээ.
Дуу, хєгжмєєр амьсгалсан энэхүү киноны дууг дуучин ВХ, Эгшиглэн, “A capella” хамтлагийн гишүүн Б.Одбаяр нар дуулсан бол гол дvр Ариунаа буюу Пvрэвсvрэнгийн хоолойд Эгшиглэн дуу оруулжээ.
Ерєнхий ивээн тэтгэгчээр “АПУ” компанийн “Боргио” брэнд ажиллаж байгаа бол “S.S” клуб болон “Гоёо” компани оролцосон байна.
Сонирхуулахад, киноны гол цєм болсон гоёлын даашинзийг “Гоёо” компани урлаж, “Swarovski”-гийн шигтгээ хатгаж єгчээ. Даашинзны єртєг 1 сая тєгрєг болсон гэнэ.
.::Сүүлийн сэтгэгдэлүүд::.